Шүншиг вилла 2 орон сууц цогцолборын цонхоор байгалийн гэрэл тусаж, өрөө тасалгааг саадгүй гэрэлтүүлэх бөгөөд 0.8 га бүхий талбайн 0.3 га талбайд ногоон байгууламжийг төлөвлөсөн. Нийтийн эзэмшлийн талбайд оршин суугчдын ая тухтай байдлыг бүрэн хангахад зориулагдсан, ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, гүйлтийн зам зэрэг амралт чөлөө цагаа тав тухтай, зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлсэн.